logo

Оросын батлан хамгаалах яам Бахмутын хойд хэсгээс цэргүүд нь ухарсныг хүлээн зөвшөөрлөө

Оросын батлан хамгаалах яам Бахмутын хойд хэсгээс цэргүүд нь ухарсныг хүлээн зөвшөөрлөө

ахмут хотын хойд хэсэг дэх байрлалаасаа цэргийн ангиуд нь ухарсныг ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр хүлээн зөвшөөрчээ. Баасан гарагт өгсөн мэдээлэлдээ ОХУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков хотын хойд хэсгийн байрлалыг Украины армийн 1,000 гаруй цэрэг, 40 орчим танктай хүч довтлон эзэлснийг баталсан байна. Үүний үр дүнд Бахмут дахь Украины хүчтэй холбогдох цорын ганц зам болж буй Часов Яр тосгоны чиглэлийн замыг Украины арми бүрэн хяналтдаа авсан гэнэ. Энэхүү довтолгоо нь Украины армийн удаан яригдаж буй сөрөг давшилтын нэг хэсэг мөн эсэх тодорхойгүй байна. Украины тал сөрөг давшилт эхлэх болоогүй гэж байгаа ч Оросын Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин үүнийг хэдийнээ эхэлсэн гэж үзэж байгаа. Конашенков өөрийн анги нэгтгэлүүдийн ухралтыг хүчээ дахин хуваарилах зорилготой тактикийн арга хэмжээ гэж нэрлэсэн бол Пригожин үүнийг нь няцааж, “эмх замбараагүй зугталт” гэж нэрлэжээ. Өчигдөр хийсэн өөр нэг мэдэгдэлдээ Украины армийн амжилттай довтолгоо Бахмут дахь Вагнерын хүчийг бүслэгдэх эрсдэлд хүргэж болзошгүйг Пригожин анхааруулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД

example
example

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.