ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Дундговь аймгийн Өлзийт сум алдартан, гавьяатнуудын тоогоор аймагтаа тэргүүлдэг төдийгүй улсдаа ч дээгүүрт орно. Тус сумын тэр олон алдар цолтнуудын отгон нь болох Баавгайн Насан Улсын баяр наадмаар “Монгол улсын Гавьяат малчин” цол хүртсэн билээ.
Гавьяат малчин Б.Насан, гэргий Өвөөгийн Чимэдцэрэн нар олон жил нутаглаж мал сүргээ адгуулан хөдөлмөрийн үр шим, малын буян хишгийг хүртсэн Төхөмийн говь, талдаа Гавьяат цолны мялаалга баяр наадмаа өнөөдөр хийлээ. Цолны мялаалгын ёслолд аймгийн ИТХ-ын дарга Жамбалсүрэнгийн Мөнхчулуун, Засаг дарга Самданнямын Мөнхчулуун, Өлзийт сумын Засаг дарга Адьяадоржийн Жавхлан нар оролцож Гавьяат малчин Б.Насанд хүндэтгэл үзүүллээ. Мялаалга наадамд хүчит бөхийн барилдаан, хоёр насны хурдан морины уралдаан, шагайн харваа болж, Урлаг соёлын алдартнууд ая дуугаа өргөн барьлаа.
Монгол улсын Гавьяат малчин Б.Насан нь олон хүүхэдтэй айлын бага нь бөгөөд сумынхаа Ерөнхий боловсролын сургуулийгч төгсөөд малчин болж нутаг усандаа нэртэй малчид аав, ээж, ах, эгч нарынхаа малч, хөдөлмөрч замналыг өвлөн үргэлжлүүлж тэмээн сүргээ 700 толгойд хүргэн Монголын радиогийн “Алтан ботгоны эзэн”, Монгол улсын аварга малчин” “Монгол улсын Гавьяат малчин” цолны эзэн болсон үлгэр жишээч малчин юм.
Мялаалгын наадамд Б.Насан, Ө.Чимэдцэрэн нарын ах, эгч, төрөл төрөгсөд, нутаг усны малчид, хол, ойрын зочид оролцож тэдэнд мөн хүндэтгэл үзүүлж баяр наадам өргөн болсон байна. /Энд аймгийн ИТХ-ын шууд бичлэгийн зургаас ашигалав/
Хамгийн том ах Баавгайн Сүхээ дүүгийнхээ наадмын нээлтэд баяр хүргэж үг хэллээ.
Гавьяатын ах, эгч нар нь хүндэтгэл үзүүлэх үеэр

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.