Хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоос хангажээ
Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод болж байна. Энэ арга хэмжээнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцжээ. Тэрбээр “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” болон “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар санаачлан хэрэгжүүлж байгааг онцлов. Тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс эхлүүлээд 114 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3,100 орчим хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна. Үүний үр дүнд хүнсний салбарт нийт 24 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 2023 оны байдлаар хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоосоо хангаж чадсаныг хэлсэн үгэндээ дурдав.
"ХЗДХЯ-аас нийслэлээс гаргасан журмыг бүхэлд нь хориглоогүй" гэв
Хошорюү С.Бямбасүрэн башёг унаагүй тэргүүлж байна
Цахилгааны кВт-ын үнийг 285₮ болгожээ
Хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоос хангажээ
ОУХМ Б.Чинзориг сонирхогчийн боксын ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.