ЧОЙР-МАНДАЛГОВИЙН ХЭВТЭЭ ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, “20 минутын хот” үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд Равжихын Эрдэнэбүрэнтэй уулзаж тойрогтоо хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцсан юм. Р.Эрдэнэбүрэн ярихдаа:
- Засгийн газрын өмнө миний хариуцсан ажил бол “20 минутын хот” үндэсний хорооны ажил. Энэ чиглэлээр төлөвлөгдсөн ажлууд хийгдээд явж байна. Улсын Их Хурлын гишүүний хувьд бүрэн эрхийн хугацаанд тойрогтоо хийх ажил гэвэл Чойр-Мандалговь-Арвайхээрийн хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт, сумдын төвийн дэд бүтцийн шинэчлэл, сумдад Төрийн албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх асуудалд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Үүнээс Чойр- Мандалговь-Арвайхээрийн хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай зам улс орны эдийн засагт болон манай аймгийн нэлээд сумдын хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Мөн сумын төвийн дэд бүтэц нь нэгэнт шийдэгдсэн сумдад Төрийн албан хаагчдын орон сууц барих ажлыг 2025 оны хувьд Гурвансайхан, Луус суманд эхлүүлэх боллоо. Энэ 2 суманд тус бүр найман айлын орон сууцны барилгын төсөвт суугдсан/Энэ тухай дараа дэлгэрүүлэн нийтлэх болно. С.П/ гэсэн юм.
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн 2028 он гэхэд энэхүү хэвтээ тэнхлэгийн зам ашиглалтад орсноор улс орны болоод аймгийн маань хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэх болно. Харамсалтай нь энэ замын бүтээн байгуулалт дээр тавигдсан хөрөнгө оруулалт 2025 оны төсвөөс хасагдсан ч 2026 оноос ахиухан төсөв тавиулах тал дээр говийн бүсээс сонгогдсон 7 гишүүн хангайн бүсийн гишүүдтэй саналаа нэгтгэн энэ замын бүтээн байгуулалтыг бүрэн эрхийн хугацаанд багтаан дуусгах тухайд нэгдмэл зорилттой байгааг онцолсон юм. Энэ дагуу уул хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай замын бүтээн байгуулалтыг сонирхож үзлээ. Хамгийн гол бүтээн байгуулалт Улаанбаатараас Чойр, Мандалговь, Арвайхээрийг холбосон хатуу хучилттай авто замтай огтлолцох гурван цэгт өрнөж байгаа юм байна. Улаанбаатар-Мандалговийн авто замтай огтлолцох хэсэгт “Мянган тэмүүлэл” ХХК ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг тус компани 2025 оны гуравдугаар сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 60 орчим инженер техникийн ажилтан, ажилчид, мөн төдий тооны хүнд машин, механизмтайгаар гүйцэтгэж газар шороо, далангийн ажил 45 орчим хувьтай явна. Эдний гүйцэтгэх ажил нь Улаанбаатар-Мандалговийн төв зам дээр 10:5 метрийн нүхэн гарц, хөндлөн замаас Улаанбаатар луу болон Мандалговь руу салах аюулгүйн хоёр тойргийн бүтээн байгуулалт бүхий 9,1 км хатуу хучилттай зам барилгын ажил гүйцэтгэж байгаа юм./Зурагт үзүүлсэн/ Хэвтээ тэнхлэгийн энэ зам Улаанбаатар-Мандалговийн авто зам дээр баригдсан нүхэн гарцын дээгүүр гарах бөгөөд УБ-МГ-ийн авто замыг энэ хэсгийг шинэчлэхээр хатуу хучилтыг хуулаад байна. “Мянган тэмүүлэл” ХХК нь 2013 онд байгуулагдаж өнөө хүртэл зам, гүүрийн бүтээн байгуулалт дээр ажиллаж туршлагажсан хамт олон аж. Эдний ажлын болон кемпийн зохион байгуулалтаас харахад тэд нүхэн гарц, аюулгүйн хоёр тойрог бүхий энэ 9,1 км замын бүтээн байгуулалтаа оны эцсээр уюу 11 дүгээр сарын 20-д гэхэд дуусах зорилтоо биелүүлчих байх аа.

МАЛЧИД НООЛУУР, УГААХ, САМНАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТҮНШЛЭХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

МАНДАЛГОВИЙН УНДНЫ УСЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАЛТЫН ГОРИМД ШИЛЖҮҮЛЛЭЭ

ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

. МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2026 ОНЫ 12 САРД БАРЬЖ ДУУСГАНА

ОРОС ТЕХНОЛОГИОР ТЕПЛО БЛОК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА Өнгөлгөө, даац, дулаалгыг блок бүрд нэгмөсөн шийдсэн технологи
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.