ОЛДОХЫН ГОВИЙН ТЭМЭЭЧИН ГЭР БҮЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛЬД

Английн Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль буй орчны сургуулиас “Говь цөлөрхөг бүс нутагт амьдарч буй иргэдийн ахуй амьдрал”-ын талаар олон улсын бага хурлыг 7 дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд гол илтгэгчээр Дундговь аймгийн Хулд сумын малчин гэр бүл болох Л.Төмөрсүх, Б.Ханд нар оролцож байгаа нь онцлог байна. Лувсандоржийн Төмөрсүх нь Аймгийн аварга малчин өрхийн тэргүүн, аав Лувсандорж нь Монгол улсын аварга малчин, удам угшлаараа тэмээчин хүмүүс.
Олдохын говийн тэмээчин Л.Төмөрсүх, Б.Ханд нар уур амьсгалын өөрчлөлт нутагт нь хэрхэн мэдрэгдэж байгаа талаар энэхүү олон улсын их хурлын гол илтгэгчээр Оксфордын их сургуулийн урилга хүлээн авч Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хөл тавиад байгаа нь энэ юм. Тэд говь нутагт ундны гадаргын ус татарч, өвс ургамлын төрөл зүйл багассан талаар олон жилийн ажиглалт, судалгаанд үндэслэн ярьсан нь олон улсын эрмтэн судлаачдын анхаарлыг татаж байна. Хэдэн жилийн өмнө Б.Ханд Энэтхэг улсад жилээс жилд тоо нь цөөрч байгаа тэмээг аврах асуудлаар зохион байгуулагдсан олон улсын хуралд мөн оролцсон билээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.