ГОВЬД ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРСНЫГ УНТРААВ

Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 10-нд Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Говийн Үехийн улаан нуурын баруун хэсэгт хээрийн түймэр гарлаа. Мэдээллийн хүлээн авангуут тус сумын Засаг даргын орлогч А.Отгонсүрэнгээр ахлуулсан албан байгууллагын албан хаагч, иргэдээс бүрдсэн 34 хүн 6 тээврийн хэрэгсэлтэй явж түймэр гарсан газрын уртаашаа 3км, өргөөшөө 1 км гаруй талбайг хамарсан галыг унтраасан байна. Төдийлөн хээрийн түймэр гардаггүй говь нутагт хаврын сар гарангуут хээрийн түймэр гарсан нь зун, намар нь газрын гарц сайн, ургац арвин, өвөлдөө цас багатай, өнтэй өвөлжсөнөөс хуурайшилт их байгаагаас хээрийн түймэр бараг анх удаа гарлаа. Гал чухам юунаас үүдэлтэйг шалгаж байгаа л байх, хүний болгоомжгүй үйлдлээс болсон байж мэдэх тул хөдөө гадаа явахдаа болгоомж, сэрэмжтэй байх хэрэгтэй шүү.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.