"УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ШАГНАЛАА ГАРДЛАА.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Давших зам" хоршооны гишүүдээс "Элдэв эрдэнэт" хэмээх Могой жилийн босгон дээр "Монгол улсын Аварга малчин" төрлөө. Тус сумын Чулуут багаас 44 жилийн дараа Улсын аварга малчин цолтон тодорсон нь манай хоршооны гишүүн гэр бүл Ц.Сүрэнжав, Ж.Отгон нар юм гэж тус хоршооны дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Даваажавын Мөнхтайван мэдээллээ. Жил бүрийн сар шинийн босгон дээр Монгол улсын Засгийн газраас олгодог энэхүү шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Равжихын Эрдэнэбүрэн хүрэлцэн ирж гардуулан Амжилтаа улам бүр ахиулан "Хошой аварга малчин". болохыг ерөөлөө. Мөн говийн бүсээс сонгогдсон УИХ-ын 7 гишүүний гарын бэлгийг төлөөлөн гардуулж баяр хүргэв. Шагнал гардуулахад Дундговь аймгийн Засаг дарга Самданнямын Мөнхчулуун, Гурвансайхан сумын Засаг дарга Бандисүрэнгийн Энхтуяа, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Баатарын Мөнхжаргал нар байлцлаа. Дундговь аймгаас Могой жилийн босгон дээр Монгол улсын хошой аварга малчин нэг, "Улсын аварга малчин" 9 гэр бүл тодорсон нь энэ өдрүүдэд эрхэм хүндтэй шагналаа гардан авч байгаагийн нэг энэ юм..

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.