logo

ДУНДГОВЬ АЙМГИЙН УЛААНБААТАР ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ ЭГНЭЭГЭЭ ӨРГӨТГӨН ДАРГАА ШИНЭЭР СОНГОЖЭЭ

ДУНДГОВЬ АЙМГИЙН УЛААНБААТАР ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ ЭГНЭЭГЭЭ ӨРГӨТГӨН ДАРГАА ШИНЭЭР СОНГОЖЭЭ

Дундговь аймгийн нутгийн зөвлөл сар шинийн босгон дээр Удирдах зөвлөлийн хурлаа зохион байгууллаа. Нутгийн зөвлөлийн Удирдах Зөвлөлийн хурлаар Дундговь аймгийнхаа удирдлагатай уулзаж хамтран ажиллах талаар ярилцах, Нутгийн зөвлөлийн дүрмийг шинэчлэх, Дундговь аймгаас төрсөн эрдэмтэн судлаачдын удахгүй болох чуулганд нь дэмжлэг үзүүлэх, удирдах зөвлөлөө өргөтгөн эмэгтэй төлөөлөл, эрдэмтдийн холбооноос төлөөлөл оруулах зэрэг санал санаачилага гарсныг ойрын ирээдүйд хэрэгжүүлэхээр тогтсон байна.

 Удирдах зөвлөлд дэд тэргүүн Должинсүрэнгийн Тогтохбаяр, Монгол улсын Ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ, аймгийн уяачдын холбооны гишүүн Лантуугийн Алтанхуяг, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Долгорын Цэнджав, Монгол улсын Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Нямбуугийн Баянмөнх,   мөн Ж.Наранцацралт агсны дүү Жанлавын Билэгтхүү... нарын  Удирдах Зөвлөлийн 10 гишүүн дээр  орон гарсан 5 гишүүний орон тоонд Монголын энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын дэмжих хорооны тэргүүн, Хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Гүргэлсүрэнгийн Төвшинтөр, Дундговь аймгийн бөхийн холбооны тэргүүн Халтарын Баттөр, Адаацаг сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Монхорын Болдбаатар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва нарыг шинээр хэлэлцэн батлав. Улмаар шинэчлэгдсэн Удирдах зөвлөлөөс Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүнээр санал нэгтэйгээр Дэлгэрхангай сумын уугуул Батбаярын Мөнхболорыг сонгож баталгаажууллаа.  Урьд нь Дундговь аймгийн Нутгийн Зөвлөлийн үе үеийн даргаар  МҮЭ-ийн нарийн бичгийн дарга Ичинхорлоогийн Дагвадорж,  Нийслэлийн Засаг дарга, Монгол улсын Ерөнхий сайд  асан Жанлавын Наранцацралт, Академич Надмидын Өлзийхутаг, УИХ-ын гишүүн асан Батсүхийн Наранхүү нар  ажиллаж байв.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.