ДУНДГОВЬ ВОЛЕЙБОЛООР “АМЬСГАЛЖ” БАЙНА
“Дундговь аймгийн волейбол Дээд Лигийн шинэхэн медальтнуудаа өлгийдөн авлаа.
2019 онд Лиг сэргэснээс хойш эмэгтэй Спортын мастер А.Пунсалдуламын араас 4 шинэхэн Лигийн аваргууд төрөн гарлаа. Э.Анударь, Э.Анхзул, Б.Өлзийням, Н.Үүлэнцэцэг нар энэ цаг үеэс хойш Лигийн аварга гэж дуудуулахаар боллоо.
Мөн Дундговийн үе үеийн волейболчдын халамжлан хүмүүжүүлэгч, дасгалжуулагч, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, агуу их Анжийн Доржсүрэн агсаны ач нар амжилттай сайхан тоглож дээд лигийн Мөнгөн медаль хүртлээ. Болор-эрдэнийн Анхбаяр, Батноровын Дөлгөөн нартаа болон нийт медальтнууд даа халуун баяр хүргэе” гэж Дундговийн волейболын холбоо мэдээллээ. Дундговь 2 жилийн турш л волейболоор “Амьсгалж” волейболоор наадаж өнжих нь шив дээ. 2023 оны эцсээр “Ардчилал” цомын төлөө Дундговь аймгийн 15 суманд засаг захиргааны анхан шатны нэгж-багуудын хоорондын тэмцээнийг цувралаар зохион байгуулж 15 сум бүрээс алтан медальт багууд нь аймгийн төвд ирж өрсөлдөн Сайхан-Овоо сумын “Онги” баг “Ардчилал” цомын эзэн болж байсан бол өнөө жил Өсвөрийн волейболчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдрийн турш болж аварга баг тодрох жишээний.
Гэтэл “Дундговь +30 Лиг” тэмцээн улс орныг шуугиулж байх шив дээ. Багуудын оноолт гарч Лиг-ийн тоглолт ид дундаа явна. Тоглож байгаа багууд гэхэд МНЧ, Нэг үе-ЭДЦС, Бүрд, В1, Gano excel, Friends, Сайхан-Овоо, Говь-Угтаал, Дэлгэрхангай, Үлэмжийн соёл, 95team... зэрэг нэрс цуварч байна. Тойргийн тоглолтууд Улаанбаатар, Мандалговьд ээлжилсээр 4-р сарын 12-13-нд Дундговь аймагт шигшээ болон хагас шигшээ тоглолт болсноор тэмцээн өндөрлөх юм байна..
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.