"ЦЭГЦБИЛИГ"-ИЙН ЗАХИРАЛ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Физикийн багш, сургагч багш нарын олон улсын олимпиадаас Монгол улсын 10 багш мөнгө, хүрэл медаль хүртсэний нэг нь Дундговь аймгийн Ерөнхий боловсролын "Цэгц билиг" сургуулийн захирал Б.Мөнхсаруул ажээ.
Ер нь 10 багш, дасгалжуулагчийн хоёр нь л орон нутаас оролцсон бөгөөд нөгөө багш нь Дархан-Уул аймгийнх юм. Олон улсын олимпиадын хүрэл медаль хүртсэн багш Б.Мөнхсаруулын захирлаар нь ажилладаг "Цэгц билиг" сургууль нь улсын хэмжээнд улсын 534, хувийн 141 Ерөнхий боловсролын сургууль байдгаас ЭЕШ-ын оноогоор 2023-2024 оны хичээлийн жилд 17-д эрэмбэлэгдсэн бөгөөд энэ сургуулийн суралцагч нар голлох судлагдахуунуудын улсын хэмжээний олимпиадуудаас алт, мөнгө, хүрэл медаль удаа дараа хүртэж байгааг онцлон тэмдэглэж байна. "Цэгц билиг" сургууль нь нэрт математикч, Монгол улсын Гавьяат багш Намжилын Өлзий агсны нэрэмжит сургууль юм.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.