"МОНГОЛ ЭВ НЭГДЭЛ" ТӨСЛИЙН БАГ ГОВИЙН АЙМГУУДАД...
Сэтгүүлч С.Пүрэвсүрэн
Гэрэл зургуудыг “Монгол эв нэгдэл” төслийн баг.
Худалдаа, Үйлдвэр, Үйлчилгээний ЭКСИМ Үндэсний Нэгдсэн Холбоо-ны санаачлан хэрэгжүүлж байгаа "МОНГОЛ ЭВ НЭГДЭЛ" төслийн хүрээнд 21 аймагт хийж буй аялан тоглолтоо Монгол улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлан Монгол улсын Гавьяат жүжигчин Түвшинжаргалын Баясгалангийн хамтаар говийн дөрвөн аймагт үргэлжлүүллээ. Дашрамд тэмдэглэхэд С.Жавхлан нь Монгол улсын болон Буриад, Халимаг, Тувагийн “Гавьяат” цолтон бөгөөд энэ дөрвөн цолоо нэгтгэн тоглолтоо “Гавьяатын найр” хэмээн нэрлэсэн ажээ.. Худалдаа, Үйлдвэр, Үйлчилгээний ЭКСИМ Үндэсний Нэгдсэн Холбоо-ны санаачлан хэрэгжүүлж байгаа "МОНГОЛ ЭВ НЭГДЭЛ" төслийнхөө талаар очсон аймаг бүрдээ ТУЗ-ийн дарга Г.Гангамөрөн болон Gerege Systems M bank-ны төлөөлөл мэдээллийг хүргэж аймгийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж байна.
Энэ тоглолтын үеэр аймаг бүрийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг дэлгэн гаргасан нь зочдын болон олны сонирхлыг ихэд татлаа.
Тухайлвал, Дундговь аймагт 3-4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа, аймгийн төрийн байгууллагын дэмжлэгтэй “Бизнес хөгжлийн төв”, мөн “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүр," "Агар" брэндийн агар хувингууд, Өмнөговь аймгийн ингэн сүүний үйлдвэрийн “Ингэний хуурай сүү” гавьяатуудын сонирхлыг татлаа. Хоёр Гавьяат маань жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сонирхож очсон газар бүрээсээ худалдан авалт хийж байна. Байгалийн баялгийн боловсруулан Дундговь аймаг Гумины уусмалаас боловсруулсан бордоо, шампуун… Тоогийн хужир, Загсгалын цай, хөмүүлийн дарш, Өмнөговь аймаг Гоёо, Хармаг, Гоёоны дарс, Буурын бохь, Хөмүүлийн сорс, ингэний болон үнээний нэрмэл, зэргийг үйлдвэрийн аргаар боловсруулж стандартын дагуу савлан шошгожуулсан нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чухал бүтээгдэхүүнүүд юм. Ялангуяа Өмнөговийн үйлдвэрлэгчид байгалийн баялаг болон мал аж ахуйн гаралтай түүхий эдээр дэлхийн зах зээлд гарах хэмжээнд боловсруулж савлан шошгожуулсан олон төрлийн бүтээгдэхүүн санаачлан үйлдвэрлэж байгааг Гавьяатууд сайшааж сав, баглаа боодол дэлхийн жишигт хүрснийг үнэллээ. Мандалговьд “Дундговьд үйлдвэрлэв” гэсэн хоёр дэлгүүр байдгийн нэг нь хувийн хэвшлийнх бол нөгөөх нь төр, захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр Улаанбаатар-Даланзадгадын төв зам дагуу байршилтай баригдсан жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг бага хүүтэйгээр борлуулдаг дэлгүүр юм. Энэхүү төслийн аялан тоглолт нь орон нутаг бүрд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг орон даяар сурталчилж тэднийг эх орны болон дэлхийн зах зээлд гарах боломжийг нээж өгөхөд гол зорилго оршино.
“Монгол эв нэгдэл” төсөл үргэлжилж байна.
/Мэдээлэлд “Монгол эв нэгдэл” төслийн гэрэл зургуудыг ашигласан болно/
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.