"МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН" БАГШИЙН ШАВЬ УЛСЫН УРАЛДААНД ШАЛГАРЛАА

Үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, авьяас чадварыг нийтэд таниулах зорилгоор Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын уралдааны шилдгүүд тодроход Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” ЕБС-ийн 12-ын “Б” ангийн сурагч Г.Ууганбаяр 12 дугаар ангийн сурагчдын ангилалд шалгарч МУБИС-д суралцах урилга гардан авлаа.
Сонирхолтой нь, улсын уралдаанд сойсон шавь нар нь удаа дараа шалгарч байгаа, Монгол улсын Зөвлөх багш Д.Отгонсүрэнгийн шавь М.Ганбагана Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа улсын уралдаанд олон удаа шалгарч МУБИС-д суралцах урилгаар шагнагдан дөрвөн жил суралцан төгсч ирээд төрөлх орон нутгийнхаа “Цэгцбилиг” сургуульд дөрөв дэх жилдээ багшлан бэлтгэсэн анхны шавь Г.Ууганбаяр нь багшийнхаа сурагч ахуйдаа хүртэж байсан шагналыг авч Улсын боловсролын их сургуульд урилгаар суралцах болсон явдал юм.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.