АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРӨӨР ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Дундговь аймгийн Төр, Захиргааны байгууллага Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, тухайн жилд хүртсэн Ардын болон Гавьяат цолтнуудыг Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн өдөр буюу жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Өчигдөр буюу Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 33 жилийн ойн өдөр уул уламжлалт уулзалт Улаанбаатар хотноо болж Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун нар дээрх хүмүүст хүндэтгэл үзүүлсэн байна.. 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцахад Дундговь аймгаас 17 депутат оролцсоноос одоогийн байдлаар долоо нь “Монгол улсын Гавьяат” алдар цол хүртээд байгаа нь Монгол улсын Хүний Гавьяат эмч Т.Жагай, Монгол улсын Гавьяат эдийн засагч Н.Сампилноров, Монгол улсын Байгаль орчны Гавьяат ажилтан З.Жанжаадорж, Монгол улсын Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан Б.Батмөнх, С.Халзанхүү, Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Батмөнх, Монгол улсын Гавьяат багш Ц.Бямба-Очир нар юм.
Мөн 2024 онд Монгол улсын Ардын эмч Ц.Бадамсэд, тус аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны даргаар 1980-1990 онд ажилласан, Монгол улсын Гавьяат эдийн засагч Б.Дамдинсүрэн, Монгол улсын Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан С.Халзанхүү, Монгол улсын Гавьяат багш Л.Дугаржав, Ц.Бямба-Очир нарын 6 хүн Төрийн дээд алдар цол хүртжээ.
Сэтгүүлчийн архиваас...
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.