ДУНДГОВЬД СУРГАЛТЫН ОРЧИН, НӨХЦӨЛ САЙЖИРЛАА

Дундговь аймаг 2022-2024 оныг “Боловсролын чанар, хүртээмж, Хүний хөгжлийг дэмжих” жилүүд болгон зарласнаар сургууль, цэцэрлэгийн ашиглалтын хугацаа, хэтэрсэн, насжилт “Өвгөрсөн” барилгуудыг нурааж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар стандартын орчин үеийн шаардлага хангасан барилга бариулах бодлого хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд аймгийн төвд цэцэрлэгийн 2, сургуулийн 2 барилгыг насжилт өндөртэй учир буулган оронд нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сургууль цэцэрлэг барьж өмнөх онуудад хоёр цэцэрлэг ашиглалтад орсон бол тун саяхан хоёр сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа. Энэ нь “Говийн ирээдүй” сургуулийн 960 хүүхдийн суудалтай барилгыг Улсын төсвийн 14,7 тэрбум төгрөгийн, “Хүмүүнлэг сургуулийн 640 хүүхдийн суудалтай барилгыг 11,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж одоо шинэ улирлын хичээлийг шинэ танхимдаа эхлүүлэхээр бэлтгэж байна. Ийнхүү Дундговь аймагт Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл, хүмүүжлийн ажлын орчин нөхцөл шинэ шатанд гарлаа.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.