"Эрдэнэс Тавантолгой" ХК 4,3 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ

Сэтгүүлч Г.Хорол
Өнгөрсөн долоо хоногт иргэдийн дансанд ногдол ашигийн тал хувийг шилжүүлээд буй “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдахаар байгаа. Нэг дор их хэмжээний бэлэн мөнгө гаргах нь инфляцийг өдөөх эрсдэлтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэснээр хувааж олгохоор шийдвэрлэсэн юм.
Сануулахад, тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм.
Мөн тус компани энэ онд Тавантолгой ордын бодит чадавхыг тодорхойлох, ордын нөөцийг бүрэн ашиглах зорилгоор ирж бүрэн хайгуул судалгааны ажил хийж ордын нөөц баялгийг 1.8 тэрбум тонноор буюу 29 хувиар нэмэгдүүлж Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байдаг. Нүүрс баяжуулах үйлдвэр, Таватолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг стратегийн өндөр ач холбогдол бүхий томоохон төслүүдийг ашиглалтад оруулаад байгаа юм.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.